Nokia 5030 - Голограмыг шалга

background image

хязгаарлагдмал байдаг.

Богино холболт бүү үүсгэ. Зайны нэмэх (+) хасах (-)

туйлуудыг зоос, бичгийн хавчаар, үзэг зэрэг метал

объектоор шууд холбосноос болж санамсаргүй богино

холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр метал тууз мэт

харагдана.) Тухайлбал та халаас буюу цүнхэндээ нөөц

зайгаа авч явах үед ийм санамсаргүй богино холболт

үүсч болно. Туйлуудыг хооронд нь богино холболтоор

холбосноор зай буюу холбогч объектыг гэмтээж болно.

Хаях. Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг

дотоодын хууль тогтоомж, журамд заасан

зохицуулалтын дагуу хая. Боломжтой үед дахин ашигла.

Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.

Гоожих. Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж, хатгаж,

жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд, зайны

шингэнг арьс буюу нүдэндээ хүргэхээс сэргийл. Хэрэв

хүргэчихвэл, хүргэсэн газраа нэн даруй усаар зайлах

буюу эмнэлгийн тусламж ав.

Гэмтэл. Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны биет

оруулахыг оролдож, ус буюу бусад шингэнд хийж

болохгүй. Зайг гэмтээвэл тэсэрч болно.

Зөв хэрэглэх. Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Зайг

буруу хэрэглэвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх зэрэг аюул

учирч болно. Хэрэв төхөөрөмж буюу зайг ялангуяа хатуу

газар унагаагаад гэмтээсэн гэж бодож байвал түүнийг

үргэлжлүүлэн ашиглахаасаа өмнө үйлчилгээний төв рүү

аваачиж үзүүл. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү

ашигла. Зайгаа бага насны хүүхдээс хол байлга.

12

Зай